Эрдэм шинжилгээний арга хэмжээний мэдээлэл
ЦЭРГИЙН НЭГДСЭН СУРГУУЛИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭНХИМЭЭС зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал, ур чадварын тэмцээний (Cyber Drill) удирдамж.
Оюутны эрдэм шинжилгээний хурал — Удирдамж
“КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ”
Хурлын зорилго
Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, өөрчлөлт шинэчлэлд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудал, шинэ санаа, инновацын шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээлийн ажлын үр дүнг хэлэлцэж оюутан, суралцагчдын санал дүгнэлтийг нэгтгэн нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
ЭШХ-ын төрөл
- Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл
- Шинэ санаа, инновацын бүтээл
Ерөнхий чиглэл
- Шинэ хэлбэрийн кибер халдлагууд, сэргийлэх арга зам
- Кибер халдлагын учруулж буй хор хохирол
- Кибер аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд
- Кибер аюулгүй байдлын өөрчлөлт, шинэчлэлт
- Шинэ санаа, инновацын бүтээл
Илтгэлд тавигдах шаардлага (агуулга)
- Судалгаа, бодит баримтанд тулгуурласан байх
- Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хөндсөн байх
- Шинэ технологи, арга зүйг дэвшүүлсэн байх
Илтгэлийн бүтэц
- Хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг
- Дүгнэлт
- Ном зүй
- Ишлэл, зүүлтийг зохих журмаар хийх
Техникийн шаардлага
- MS Word, 4–8 нүүр
- Arial, 12pt, мөр хоорондын зай 1.15
- Хуудасны 4 талд 1 инч (2.54 см) зай
- Файлын хэмжээ 5MB-аас ихгүй
Шалгаруулах шалгуур
- Шинжлэх ухааны үндэслэл
- Шинэлэг санаа
- Практик ач холбогдол
- Асуудал дэвшүүлж зорилгодоо хүрсэн байдал
- Судалгааны аргачилал
- Илтгэх/хэлэлцэх ур чадвар (10 мин)
Шагнал
“Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл” төрөлд
- 1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 3-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
“Шинэ санаа, инновацын бүтээл” төрөлд
- 1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 3-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал — Удирдамж
“КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ”
Хурлын зорилго
Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, өөрчлөлт шинэчлэлд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудал, шинэ санаа, инновацын шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж багш, судлаачдын санал дүгнэлтийг нэгтгэн нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
ЭШХ-ын төрөл
- Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл
- Шинэ санаа, инновацын бүтээл
Ерөнхий чиглэл
- Шинэ хэлбэрийн кибер халдлагууд, сэргийлэх арга зам
- Кибер халдлагын учруулж буй хор хохирол
- Кибер аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд
- Кибер аюулгүй байдлын өөрчлөлт, шинэчлэлт
- Шинэ санаа, инновацын бүтээл
Илтгэлд тавигдах шаардлага (агуулга)
- Судалгаа, бодит баримтанд тулгуурласан байх
- Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хөндсөн байх
- Шинэ технологи, арга зүйг дэвшүүлсэн байх
Илтгэлийн бүтэц
- Хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг
- Дүгнэлт
- Ном зүй
- Ишлэл, зүүлтийг зохих журмаар хийх
Техникийн шаардлага
- MS Word, 4–8 нүүр
- Arial, 12pt, мөр хоорондын зай 1.15
- Хуудасны 4 талд 1 инч (2.54 см) зай
- Файлын хэмжээ 5MB-аас ихгүй
Шалгаруулах шалгуур
- Шинжлэх ухааны үндэслэл
- Шинэлэг санаа
- Практик ач холбогдол
- Асуудал дэвшүүлж зорилгодоо хүрсэн байдал
- Судалгааны аргачилал
- Илтгэх/хэлэлцэх ур чадвар (10 мин)
Шагнал
“Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл” төрөлд
- 1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 3-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
“Шинэ санаа, инновацын бүтээл” төрөлд
- 1-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 2-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 3-р байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Кибер аюулгүй байдлын ур чадварын тэмцээн (Cyber Drill) — Удирдамж
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ /CYBER DRILL/ УДИРДАМЖ
Зорилго
Сонсогч, оюутнуудын урам зоригийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага солилцох, кибер аюулгүй байдал мэргэжлийн чиг баримжаа олгоход оршино.
Нэг. Ерөнхий зүйл
- Энэхүү удирдамжаар ур чадварын тэмцээнийг зохион байгуулна.
- Тэмцээн 2026.02.03-ны өдөр зохион байгуулагдана.
- Оролцогчдын тоог хязгаарлахгүй, бүртгэл нээлттэй.
Хоёр. Зохион байгуулалт
- Багаар оролцоно.
- Баг 4 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй (дамжаа бүрээс 1 оролцогч) байна.
- I шат: Онол, практикийн сургалт (workshop) + онолын тест.
- II шат: 100% практик даалгавар (халдлага/хамгаалалт).
Гурав. Шалгаруулалт, шагнал, урамшуулал
- Онолын мэдлэг + даалгаврын гүйцэтгэлээр оноо өгч үнэлнэ.
- Даалгавар бүр өөр өөр оноотой байна.
- Хийж чадаагүй даалгаварт зохион байгуулагчийн зүгээс тусламж өгч болно.
- 3 багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
Дөрөв. Анхаарах зүйлс
- Монгол улсын хууль, тогтоомжид харш үйлдэл хийхийг хориглоно.
- ВМ хостын сүлжээний тохиргоо (NAT гэх мэт)-г өөрчлөхийг хориглоно.
- Онооны систем рүү халдах/самнах оролдлого хийвэл IP-г түр блоклоно.
- Зөвхөн зөвшөөрөгдсөн системүүд рүү хандана.
- Лог хаах, хяналтын программыг зогсоохыг хориглоно.
- Сүлжээний урсгал тагнах, мэдээлэл хулгайлахыг хориглоно (зөрчвөл хасна).
Тав. Даалгавар, хамрах хүрээ
- OSI, TCP/IP загвар; TCP/IP протоколын бүл
- Сүлжээний хяналт, удирдлагын нээлттэй стандарт/протоколууд
- Сүлжээний аюулгүй байдал, криптографийн үндсэн ойлголт ба хэрэглээ
- Malware analysis
- Packet analysis
- Virtualization
- I шат: тестийн даалгавар
- II шат: 100% практик даалгавар