Хичээлийн хуваарь
📘 Мэргэжлийн чиглэлүүдийн тодорхойлолт
🛡 Кибер аюулгүй байдал
🎯 Онцлог
- ✔ Мэдээлэл болон системийг халдлагаас хамгаалах арга барил эзэмшинэ
- ✔ Сүлжээ, серверийн аюулгүй байдлыг шалгах, хамгаалах чадвар сурна
- ✔ Халдлагын мөр илрүүлэх, анализ хийх дадлага эзэмшинэ
- ✔ Бодит нөхцөлд тулгуурласан хамгаалалтын туршилт хийнэ
💪 Эзэмших чадвар
- 🧠 Халдлага, аюул заналыг задлан шинжлэх
- 🔐 Аюулгүй байдлын програм, төхөөрөмжийг ашиглах
- ⚡ Түргэн хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах
- 🤝 Багийн орчинд хамгаалалтын ажиллагаа удирдах
🧰 Ажиллах боломжтой чиглэл
- 🔸 Кибер аюулгүй байдлын шинжээч
- 🔸 Сүлжээ, системийн хамгаалалтын инженер
- 🔸 Аюулгүй байдлын төв (SOC)-ийн шинжээч
- 🔸 Халдлага илрүүлэх, хамгаалах мэргэжилтэн
💻 Програм хангамж
🎯 Онцлог
- ✔ Вэб, гар утас болон байгууллагын програм хангамж хөгжүүлэх чадвартай болно
- ✔ Системийн бүтэц, өгөгдөл солилцоо, ажиллагааг зохион байгуулж сурна
- ✔ Програмчлалын аюулгүй байдлын зарчмыг дагаж ажиллах чадвартай болно
- ✔ Шинэ технологи, орчныг хурдан эзэмшиж хөгжүүлэлт хийж чадна
💪 Эзэмших чадвар
- 💡 Алгоритм, програмчлалын үндсийг гүнзгий ойлгох
- 🧰 Програмчлалын хэл, хөгжүүлэлтийн орчин бүрэн эзэмших
- 🛠 Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шийдэл боловсруулах
- 🤝 Багийн хөгжүүлэлт, agile арга барилаар ажиллах
🧰 Ажиллах боломжтой чиглэл
- 🔸 Програм хангамжийн инженер / хөгжүүлэгч
- 🔸 Вэб болон гар утасны апп хөгжүүлэгч
- 🔸 Програм хангамжийн тестер, чанарын шинжээч
- 🔸 DevOps болон системийн интеграцийн инженер
🌐 Сүлжээний инженер
🎯 Онцлог
- ✔ Байгууллагын сүлжээний бүтэц, дэд бүтцийг төлөвлөж, зохион байгуулах чадвар сурна
- ✔ Cisco, Mikrotik зэрэг төхөөрөмжийн тохиргоо, удирдлагыг эзэмшинэ
- ✔ Сүлжээний найдвартай ажиллагаа, хамгаалалтыг хангах арга техникт суралцана
- ✔ Бодит төхөөрөмж, лабораторид дадлага хийнэ
💪 Эзэмших чадвар
- 🧠 Сүлжээний алдааг оношлох, шийдвэрлэх
- 🖥 Төхөөрөмж, сервер, үйлчилгээ удирдах
- ⚡ Сүлжээний гүйцэтгэл сайжруулах, найдвартай байдлыг хангах
- 🧭 Томоохон байгууллагын сүлжээ төлөвлөх
🧰 Ажиллах боломжтой чиглэл
- 🔸 Сүлжээний инженер / системийн инженер
- 🔸 Сүлжээний засвар үйлчилгээ, техник хангамжийн ажилтан
- 🔸 Сүлжээний администратор
- 🔸 Сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтэн
🏆 Кибер аюулгүй байдлын тэнхимийн спорт өдөрлөг
Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш, оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Спорт өдөрлөг” нь хамт олны уур амьсгалыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ юм.
- Багийн бүрэлдэхүүн: Тэмцээнд нийт 9 баг оролцоно. Нэг курсээс 2 баг оролцох бөгөөд баг бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Талбайд 2 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин тоглох ба 1 хүн нөөц буюу сэлгээнд байна.
- Тэмцээний хуваарь: 9 багийг 3 зоонд хуваан урьдчилсан тоглолтыг явуулна. Зооны тоглолтоос тус бүрийн эхний 2 баг шалгарч, нийт 6 баг хасагдах шатанд тоглоно. Үүний дараа үлдсэн шилдэг 3 баг тойргийн журмаар тоглож, 1–3-р байр эзэлнэ.
- Тоглолтын дүрэм: Нэг тоглолт 30 оноо хүртэл явагдана. Хоёр сетийн системтэй тоглох ба багууд 15 оноонд хүрэхэд талбайн байрлалаа сольж тоглоно. Хэрэв хоёр баг тус бүр нэг нэг сет хожвол шийдвэрлэх гурав дахь сетийг 15 оноогоор тоглож ялагчийг тодруулна.
- Тамирчдын хувцаслалт: Багийн бүх гишүүд жигд өнгө загвартай, дугаартай спорт хувцастай байх шаардлагатай.
- Шүүгчийн заавар: Тоглолт нь шүүгчийн заавар, дохио зангааг чанд мөрдөх журмаар явагдана. Шүүгчийн шийдвэрийг хүндэтгэх ба маргаан гаргахыг хориглоно.
Буухиа тэмцээн нь нийт 6 төрлийн хөгжилтэй даалгавраас бүрдэнэ. Нэг баг 6 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 3 эрэгтэй, 3 эмэгтэй оролцогч даалгавруудыг ээлжилж гүйцэтгэнэ. Тэмцээний зорилго нь багаар ажиллах чадвар, эвсэл уялдаа болон хурд, авхаалж самбааг шалгах явдал юм.
-
1-р даалгавар — “Гурван хөлт”:
Нэг эрэгтэй, нэг эмэгтэй оролцогч хослон, зүүн болон баруун хөлөө тус тус уяж нэг багц болгон холбож, дараагийн барианы цэг хүртэл зэрэг гүйж очно. Унасан эсвэл уяа тайлагдсан тохиолдолд тухайн хэсгийг дахин гүйцэтгэнэ. -
2-р даалгавар — “Согтуу мастер”:
Эрэгтэй оролцогч газар байрлуулсан саваа эргэн тойронд 20 удаа эргэсний дараа шуудайнд орж, дараагийн барианы цэг рүү үсэрч очно. Эргэлтийн тоог шүүгч тоолж хянах бөгөөд тоо дутсан тохиолдолд эргэлтийг эхнээс нь давтан хийнэ. -
3-р даалгавар — “Шаар ба түүний найзууд”:
Эмэгтэй оролцогч ширээн дээр байрлуулсан 5 ширхэг цаасан аягыг дотор нь хийсэн шаарыг амаараа үлээж зөөх бөгөөд дараагийн цэг рүү унагаалгүйгээр зөөнө. Шаар унавал тухайн даалгаврыг эхнээс нь дахин гүйцэтгэнэ. -
4-р даалгавар — “Царай муут”:
Эмэгтэй оролцогч духан дээрээ жигнэмэг байрлуулж, гараа ашиглахгүйгээр нүүрний хувирал болон толгойн хөдөлгөөнөөр жигнэмгийг амандаа хүргэж идэх ёстой. Нийт 3 удаагийн боломж олгох бөгөөд 3 удаа амжилтгүй болбол газар унасан жигнэмэгийг идэж даалгаврыг дуусгана. -
5-р даалгавар — “Сэгсэр”:
Эрэгтэй оролцогчийн бүсэлхийд бэхэлсэн хайрцаг дотор байрлуулсан 3 ширхэг теннисний бөмбөгийг гараа хүрэлгүйгээр зөвхөн биеийн хөдөлгөөнөөр сэгсэрч хайрцагнаас гаргах ёстой. Бөмбөг бүрийг бүрэн гаргасан тохиолдолд даалгавар дуусна. -
6-р даалгавар — “Шааран холбоо”:
Багийн бүх гишүүд нэг цуваанд орж, хоёр хүний дунд нэг нэг шаар хавчуулан дараагийн гишүүнд дамжуулж, эцсийн цэгт хүргэнэ. Шаар унасан эсвэл хагарсан тохиолдолд тухайн даалгаврыг эхний цэгээс дахин гүйцэтгэнэ. Бүх гишүүд дарааллаар амжилттай гүйцэтгэснээр даалгавар дуусна.
Энэхүү дүрэм нь Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Сагсан бөмбөгийн тэмцээн”-д мөрдөх үндсэн журам, зохион байгуулалтын нөхцөл, тоглолтын дүрмийг тодорхойлно.
-
I. Багийн бүрэлдэхүүн:
• Багт 4 тоглогч байна.
• Талбайд нэгэн зэрэг 3 тоглогч гарч оролцоно. -
II. Шүүгч:
• Тоглолтыг 1–2 шүүгч шүүн явуулна. -
III. Тоглолт эхлэх:
• Тоглолт эхлэхийн өмнө зоос шидэж, аль баг бөмбөгийг эхэлж авахыг шийднэ.
• Тоглолт эхлэхэд бөмбөгийг тоглолтонд оруулах багийн тоглогч өрсөлдөгчиддөө бөмбөгийг өгч "CHECK" хийлгэнэ.
• Буцааж бөмбөг авсны дараа тоглогч залж эсвэл дамжуулснаар тоглолт эхэлнэ. -
IV. Оноо тоололт:
• Тойргийн дотроос амжилттай довтолбол — 1 оноо
• Тойргийн гаднаас амжилттай довтолбол — 2 оноо
• Чөлөөт шидэлт бүр — 1 оноо
• Түрүүлж 15 оноонд хүрсэн баг нь хожно. -
V. Тоглолтын хугацаа:
• Тоглолтын нийт хугацаа 7 минут байна.
• Цаг дуусахад илүү оноотой баг хожно.
• Чөлөөт шидэлт болон завсарлага захиалсан үед цаг зогсоно.
• Хэрэв оноо тэнцсэн бол нэмэлт үе тоглоно.
• Түрүүлж 2 оноо авсан баг нэмэлт үед хожно. -
VI. Алдаа:
• Багийн 7 дахь алдаанаас эхэлж эсрэг баг 1 чөлөөт шидэлт хийнэ.
• Довтолгооны алдаанд чөлөөт шидэлт олгохгүй.
• Хувь тоглогч 4 алдаа хийвэл талбайг чөлөөлнө. -
VII. Чөлөөт шидэлт:
• Тойргийн дотор довтолж байх үед алдаа хийвэл — 1 чөлөөт шидэлт.
• Тойргийн гаднаас довтолж байх үед алдаа хийвэл — 2 чөлөөт шидэлт.
• Алдаатай амжилттай довтолсон бол — нэмэлт 1 чөлөөт шидэлт гүйцэтгэнэ. -
VIII. Самбараас бөмбөг авсан үед:
• Довтолгооны тоглогч самбараас бөмбөг авсан бол тойргоос гаралгүй шууд довтолж болно.
• Хамгаалан тоглогч самбараас бөмбөг авсан бол заавал тойргоос гаргаж байж довтолгоо хийнэ. -
IX. Амжилттай довтолгоо ба чөлөөт шидэлтийн дараа:
• Оноо аваагүй багийн тоглогч бөмбөгийг авч, хагас тойрог дотроос 3-ын зураасын гадна гаргаж залж эсвэл дамжуулснаар тоглолт үргэлжилнэ.
• Эсрэг баг тухайн тоглогчийг зөвхөн хагас тойргийн гаднаас хамгаална. -
X. Амжилтгүй довтолгоо ба чөлөөт шидэлтийн дараа:
• Хамгаалсан баг самбараас бөмбөг авсан тохиолдолд — заавал 3-ын зураасны ард гаргаж байж довтолгоо эхлүүлнэ (airball байсан ч хамаагүй).
• Довтолсон баг самбараас бөмбөг авсан бол шууд довтолж болно. -
XI. Бөмбөг таслалтын дараа:
• Бөмбөг тасалсан баг тойргоос гарах шаардлагагүй, шууд довтолж болно. -
XII. Бөмбөг гадаа гарсан үед:
• Бөмбөгийг талбайн голын шугамнаас тоглолтонд оруулна.
• Довтлогч хамгаалан тоглогчид бөмбөгийг өгч “CHECK” хийлгэнэ. -
XIII. Бөмбөг дундаа болсон үед:
• Хэрэв бөмбөг дундаа болох эсвэл цагариг дээр тогтсон тохиолдолд — хамгаалж байсан багийн эзэмшилд шилжинэ. -
XIV. Довтолгооны хугацаа:
• Довтолж буй багт 12 секундийн хугацаа олгоно.
• Хэрэв 12 секундийн цаг байхгүй бол ширээний шүүгч сүүлийн 5 секундыг тоолж явуулна. -
XV. Солилцоо:
• Тоглолт зогссон үед солилцоо хийнэ.
• Амжилттай довтолгоо эсвэл чөлөөт шидэлтийн дараа солилцоо хийхгүй.
• Эхний чөлөөт шидэлт хийхээс өмнө солилцоо хийж болно.
• Сэлгээнээс орж буй тоглогч гарч буй тоглогчтой заавал хүрэлт (контакт) хийх ёстой.
• Солилцоонд шүүгчийн оролцоо шаардлагагүй. -
XVI. Завсарлага:
• Баг тус бүрт 1 удаагийн 30 секундийн завсарлага захиалах эрхтэй (нэмэлт үеийг оролцуулан).
• Аль ч тоглогч завсарлага захиалж болно.
• Тоглолт зогссон ямар ч үед завсарлага авч болно.
• Амжилттай довтолгоо эсвэл чөлөөт шидэлтийн дараа оноо аваагүй баг нь завсарлага захиалж болно.
• Завсарлагын дараа тоглолт талбайн дундаас “CHECK” хийж үргэлжилнэ. -
XVII. Тоглолтын өмнө / халаалтын үе:
• Хоёр багийн ахлагч ширээний шүүгч дээр ирж, багийн тоглогчдын нэрсийг баталгаажуулна.
• Тоглолт эхлэхийн өмнө баг бүр халаалт хийнэ.
Даамны тэмцээнд хүссэн хүн бүр оролцох боломжтой бөгөөд тэмцээн шууд хасагдах журмаар явагдана. Сугалаагаар хосууд тодорч, ялагдсан тоглогч тэмцээнээс хасагдана. Хожсон тоглогч дараагийн шатанд шалгарсаар эцсийн шатанд аварга тогтооно.
-
1. Тоглолтын журам:
Тоглолт 10 минутын хугацаатайгаар явагдана. Хугацаа дуусахад ялалт шийдэгдээгүй бол хоёр тоглогч дахин тоглоно. Хоёр тоглолтын дараа ч тэнцсэн байвал шүүгчийн тусгай шийдвэрээр ялагчийг тодруулна (жишээ нь: нэмэлт тоглолт эсвэл гэнэтийн үхлийн нүүдэл). -
2. Нүүдлийн дүрэм:
Тоглогчид барьсан дүрсээ л нүүнэ. Нэг удаа барьсан дүрсээ өөрчилж болохгүй. Даам гарсан даруйдаа тухайн дүрсээр хол нүүдэл хийх эрхтэй болно. -
3. Идэх дүрэм:
“Заавал идэх” дүрэм үйлчилнэ.- Хэрэв өрсөлдөгчийн даамыг идэх боломж гарвал заавал иднэ.
- Нэгээс олон даамыг нэг нүүдлээр идэх боломжтой бол мөн адил заавал идэх шаардлагатай.
- Идэх боломжтой байж идээгүй тохиолдолд шүүгч нүүдлийг хүчингүй болгож, нөгөө талд эрх олгоно.
-
4. Цагийн хяналт:
Нэг тоглолт 10 минут үргэлжилнэ. Хугацаа дууссан тохиолдолд шүүгчийн дохиогоор нүүдэл зогсоно. Тоглогч бүрт цагийг адил тэгш олгоно. Түрүүлж өрсөлдөгчийн бүх даамыг устгасан эсвэл хаах боломжгүй болгосон нь ялагчаар тодорно. -
5. Шатлал:
Тэмцээн шууд хасагдах шаталсан байдлаар явагдана. Хожигдсон тоглогч дахин тоглох эрхгүй бөгөөд хожсон нь дараагийн шатанд шалгарна. Эцсийн шатанд аварга, дэд аварга, гуравдугаар байр шалгаруулна. -
6. Дүрмийн сахилга:
Бүх тоглогч дүрмийг чанд мөрдөх ба маргаантай тохиолдолд шүүгчийн шийдвэрийг дагаж мөрдөнө. Зориуд хугацаа алдах, дүрэм зөрчих тохиолдолд шүүгч анхааруулга өгч, шаардлагатай бол тоглолтыг зогсоох эрхтэй.
Спорт өдөрлөгийн үеэр баг бүрийн хөгжөөн дэмжигчдийн идэвх, оролцоо, уур амьсгал нь багийн амжилтад чухал нөлөөтэй. Иймээс шилдэг хөгжөөн дэмжигчийг шалгаруулж нэмэлт оноо олгоно. Хөгжөөн дэмжигчдийн оноо нь тухайн багийн нийт дүнгийн тооцоонд шууд нөлөөлнө.
-
1. Ирцийн үнэлгээ:
Багийн хөгжөөн дэмжигчдийн ирцийн хувь-ыг тэмцээний өдөр бүр бүртгэж, хамгийн олон гишүүн оролцсон курсүүдэд өндөр оноо өгнө.- 100%-ийн ирцтэй бол хамгийн дээд оноо авна.
- 80–99% ирцтэй бол дунд шатны оноо авна.
- 80%-аас доош ирцтэй бол бага оноо авна.
-
2. Дэмжлэгийн идэвхийн үнэлгээ:
Тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн уур амьсгал, зохион байгуулалт, уриа лоозон, багийн өнгө төрх, хамтын идэвх зэргийг шүүгчдийн баг үнэлнэ.- Зохион байгуулалттай, идэвхтэй, бусдыг урамшуулсан баг хамгийн өндөр оноо авна.
- Дунд түвшний идэвхтэй баг дунд оноо авна.
- Идэвх сул, зохион байгуулалт муутай баг бага оноо авна.
-
3. Шилдэг хөгжөөн дэмжигч курс:
Ирц болон дэмжлэгийн идэвхийн нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан курсийг “Шилдэг хөгжөөн дэмжигч”-ээр шалгаруулна. 1–4-р байрын оноог дараах байдлаар олгоно:- 🥇 1-р байр — 8 оноо
- 🥈 2-р байр — 6 оноо
- 🥉 3-р байр — 4 оноо
- 🏅 4-р байр — 2 оноо
-
4. Онооны нөлөө:
Хөгжөөн дэмжигчдийн авсан оноо нь тухайн багийн тэмцээний нийт онооны дүнд нэмж тооцогдоно.
Спорт өдөрлөгийн үеэр баг бүрийн бэлтгэсэн мэндчилгээ болон үзүүлбэр нь арга хэмжээний уур амьсгалыг өргөж, хамтын оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Нэг курсээс хоёр төрлийн үзүүлбэр (мэндчилгээ + чөлөөт үзүүлбэр) бэлтгэж, тэмцээний явцад үе шаттайгаар үзүүлнэ.
-
1. Оролцооны бүтэц:
Нэг курсээс:- 🎉 Мэндчилгээ — арга хэмжээний нээлтийн үеэр, курсийн өнгө төрхийг илтгэн илтгэл, уриа, зохион байгуулалттайгаар хүргэнэ.
- 🎭 Үзүүлбэр — арга хэмжээний дундуур богино хэмжээний урлагийн үзүүлбэр (дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилготой).
-
2. Үнэлгээний шалгуур:
Шүүгчид дараах шалгуураар үнэлгээ өгнө:- 🗣 Зохион байгуулалт, уялдаа — үзүүлбэрийн бүтэц, цагийн зохицуулалт.
- 🌟 Бүтээлч байдал — санаа, гүйцэтгэл, оролцогчдын идэвх.
- 🙌 Уур амьсгалд үзүүлж буй нөлөө — бусад курс, багш, оролцогчдын сэтгэл санааг өргөсөн байдал.
- 🎨 Илэрхийлэл ба багийн оролцоо — бүх гишүүдийн хамтын ажиллагаа, дүр төрх, илэрхийлэл.
-
3. Онооны хуваарилалт:
Мэндчилгээ болон үзүүлбэрийн нийлбэр оноогоор дараах байр эзлүүлж үнэлнэ:- 🥇 1-р байр — 8 оноо
- 🥈 2-р байр — 6 оноо
- 🥉 3-р байр — 4 оноо
- 🏅 4-р байр — 2 оноо
-
4. Нөлөөлөл:
Мэндчилгээ, үзүүлбэрийн оноо нь тухайн багийн спорт өдөрлөгийн нийт дүнгийн тооцоонд нэмж тооцогдоно. Энэ нь зөвхөн тэмцээн төдийгүй хамтын оролцоо, багийн соёл-ыг үнэлэх чухал шалгуур юм.
🏅 Онооны журам ба шагналын сан
Төрөл | 1-р байр | 2-р байр | 3-р байр | 4-р байр |
---|---|---|---|---|
Даам | 8 оноо / 40,000₮ | 6 оноо / 30,000₮ | 4 оноо / 20,000₮ | 2 оноо |
3x3 FIBA сагсан бөмбөг | 8 оноо / 120,000₮ | 6 оноо / 100,000₮ | 4 оноо / 80,000₮ | 2 оноо |
Воллейбол | 8 оноо / 210,000₮ | 6 оноо / 180,000₮ | 4 оноо / 140,000₮ | 2 оноо |
Буухиа | 8 оноо / 200,000₮ | 6 оноо / 140,000₮ | 4 оноо / 120,000₮ | 2 оноо |
Хөгжөөн дэмжигч | 5 оноо | |||
Мэндчилгээ | 8 оноо | 6 оноо | 4 оноо | 2 оноо |
Тэнхимийн аварга курс
Нийт тэмцээний онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан курс аварга-аар шалгарна!